Та өөрийн хийсэн худалдан авалтыг ямар ч хугацаа хэтрэлгүй хуваан төлснөөр SPC токены урамшуулал тогтмол авах ба тус эрхээр худалдан авалтын эрхээ нэмэгдүүлэх, урьдчилгаа төлөлтгүй худалдан авалт хийх, худалдан авалтын хуваарьт төлөлтөө хийхэд ашиглах боломжтой.
Та өөрийн гар утас дээр Storepay аппликейшн татаж бүртгүүлэн, хүсэлтээ 5 минутад онлайнаар илгээснээр үйлчилгээний эрхээ зайнаас шууд нээлгүүлэх боломжтой буюу ӨӨРИЙН БИЕЭР САЛБАР ДЭЭР ИРЭХ, БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ ЮМ.
Таны оруулсан бичиг баримт, зураг нь шаардлага хангаагүй тохиолдолд дахин мэдээллээ шинэчлэн оруулах шаардлагатай ба энэ тухай таны бүртгэлтэй утасны дугаар руу мессеж илгээх болон аппликейшн notification-ээр мэдээлэл хүргүүлнэ.
Та манай 600,000 гаруй хэрэглэгчдийн нэг болж Монгол улс даяарх нийт 6000 гаруй салбар дэлгүүр болон үйлчилгээг Storepay-ээр дамжуулан өөрт тохирсон уян хатан нөхцөлөөр хуваан төлөх боломжтой.
Танд Storepay-ээр дамжуулан хийх худалдан авалтын эрх 100,000₮-10,000,000₮ төгрөгийн хооронд үүсэх бөгөөд та худалдан авалт хийх тусам эрхийн хэмжээ нэмэгдэх боломжтой.