Тантай үргэлж хамт явах гар утас эсвэл таблетандаа хүссэн номоо, хүссэн хэмжээгээрээ хадгалж, хүссэн үедээ унших нь гайхалтай биш гэж үү.
Өглөө, оройдоо автобус унаанд явах, эсвэл машин барин түгжрэх, ажил сургууль руугаа алхах, гүйх, хоол хийх зэрэг завгүй мэт цагуудыг ашиглан аудио ном сонсч өөрийгөө хөгжүүлээрэй.
Багахан цаг зав гарахад л амтанд нь орсон зохиол, бүтээлээ үргэжлүүлэх нь таны хором мөч бүрийг илүү үнэ цэнэтэй болгоно.
Монгол хэл дээр бүтээгдсэн мянга мянган оюуны бүтээлийн санд цаг хугацаа, орон зай үл хамааран нэгдэж дараах давуу талуудыг өөрийн амьдралдаа хэвшүүлээрэй.
Энэхүү үйлчилгээ нь олон улсын болоод дотоодын бестселлер номуудыг аудио болон цахим хувилбараар санал болгох болно.
Танд байгаа цаг хугацааг илүү үнэ цэнэтэй, үр өгөөжтэй болгох М+ аппликэйшнийг гарт тань хүргэж байна.
Өөрийгөө хөгжүүлэх, эрүүл амьдрах, шинэ технологид суралцах, сүүлийн үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад туслах хөгжилтэй, нухацтай, нээлттэй сэдвүүдэд та шумбан орох болно.
Цаг хүчээ хэмнэн, бүтээмжээ ихэсгэхэд М+ дээрх шинэ шилдэг, өндөр чанартай аудио номын сан хамгийн зөв сонголт байх болно.
Тухлан суугаад номоо унших цаг тэр бүр гардаггүй бол танд сонсох цаг өдөртөө олон гарна.
Нүүр хуудас - Шинэ, шилдэг бүтээлүүдийг санал болгож, тэдгээрийг яагаад унших, сонсох хэрэгтэй вэ гэдгийг тантай хуваалцана.
Оффлайн хэрэглээ - Интернеттэй үедээ нэг татаж аваад, сүлжээгүй, интернетгүй үед, аян зам, хөдөө зэрэг хаана ч уншиж, сонсож болно.
Дуртай подкаст сувгуудаа сонсох гэж өөр өөр аппликэйшн суулгах нь саяхны гэмээр төвөгтэй асуудал.
Олон агуулга сэдвээр, мэдлэг шингээсэн Монгол подкастуудыг зөвхөн М+ дээр нэгтгэн хүргэж байна.
Үүгээр бид дараах боломж, үнэ цэнийг танд хүргэж байна.