Тантай үргэлж хамт явах гар утас эсвэл таблетандаа хүссэн номоо, хүссэн хэмжээгээрээ хадгалж, хүссэн үедээ унших нь гайхалтай биш гэж үү.
Өглөө, оройдоо автобус унаанд явах, эсвэл машин барин түгжрэх, ажил сургууль руугаа алхах, гүйх, хоол хийх зэрэг завгүй мэт цагуудыг ашиглан аудио ном сонсч өөрийгөө хөгжүүлээрэй.
Багахан цаг зав гарахад л амтанд нь орсон зохиол, бүтээлээ үргэжлүүлэх нь таны хором мөч бүрийг илүү үнэ цэнэтэй болгоно.
Монгол хэл дээр бүтээгдсэн мянга мянган оюуны бүтээлийн санд цаг хугацаа, орон зай үл хамааран нэгдэж дараах давуу талуудыг өөрийн амьдралдаа хэвшүүлээрэй.
Энэхүү үйлчилгээ нь олон улсын болоод дотоодын бестселлер номуудыг аудио болон цахим хувилбараар санал болгох болно.